АНУ-д үлэг гүрвэлийн үзэсгэлэн гаргана
- 2016-03-18
- Дэлхий
- 0

Монголын говиос илэрсэн үлэг гүрвэлийн олдворуудаар Америкийн байгалийн түүхийн музейд үзэсгэлэн гаргахаар болсныг Ассошиэйтед пресс агентлаг онцолжээ. “Dinosaurs among us” үзэсгэлэнд Монголын Шинжлэх ухааны академи АНУ-ын палеонтологичдын хамтарсан экспедицийн цуглуулсан ховор олдворуудаас дэлгэн тавих юм. Тухайлбал, 170 сая жилийн өмнө амьдарч байсан хурц шүдэт тираннозаур, чулуужсан өндөг болон дэлхийд цөөн олдсон өдтэй үлэг гүрвэлийн олдвор багтжээ. Үзэсгэлэнгийн нээлт Нью-Йорк хотноо байрлах Америкийн байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд ирэх даваа гаригт болно.

Сэтгэгдэл (0)