Өнөөдөр нэг цагийн турш гэрлээ унтраана

 

- Өнөөдөр 20:30-21:30-ийн “ЭХ ДЭЛХИЙН ЦАГ” тохионо -

 

“Эх дэлхийн цаг” хөдөлгөөн анх 2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхэлж байсан бөгөөд өдгөө дэлхийн 7,000 хотыг хамарч, өргөжиж чаджээ.

 

“Эх дэлхийн цаг” хөдөлгөөн дэлхийн бүх хүнийг нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалдаг. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэхэд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн утгыг илэрхийлдэг.

 

Энэхүү арга хэмжээг дэмжин, нэгдэхийг БОНХАЖЯ-ны харьяа БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН-гаас уриаллаа. “ЭРҮҮЛ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ИРЭЭДҮЙГЭЭ ХАЙРЛАЖ НЭГ ЦАГ ГЭРЛЭЭ УНТРААЦГААЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (103.57.93.129)

    2016-03-18

    ЦАГ ӨӨРЧЛӨХ,ГЭРЭЛ УНТРААХААС ӨӨР АЖИЛ АЛГА УУ ЗАСАГ ,ТӨРӨӨ