Бразилчууд Лула да Силваг эсэргүүцэн жагсав
- 2016-03-18
- Дэлхий
- 0

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русеф улсынхаа өмнөх төрийн тэргүүн Лула да Силваг Иргэний хэрэг эрхлэх газрын даргаар өнгөрсөн лхагва гаригт томилсон билээ. Энэхүү томилгоог эсэргүүцсэн иргэд Бразилийн16 мужид жагсаал зохион байгуулжээ. Бразилиа хотод болсон жагсаалд5.5 мянган хүн оролцсон ба Ерөнхийлөгчийн ордны өмнө цугласан иргэдийг хууль сахиулагчид хүчээр тараасан байна. Харин тус улсын парламентын ордны өмнө олон мянган жагсагч эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байгаа аж. Сан Паолу хотод цугласан жагсагчид Дилма Русефыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна. Лула да Силва нь 2003-2011 онд Бразилийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)