“Илгээлтийн эзэд” хандивын тоглолт орон нутагт үргэлжилнэ
- 2016-03-18
- Энтертайнмент
- 0

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” хандивын хамтарсан тоглолтоо Бөхийн өргөөнд хийж байгаа билээ. Хамтын уран бүтээл эхлүүлснээс хойш 13 жилийн дараа хийж буй хамтарсан тоглолтоороо дуучид малчдад туслах аяныг өрнүүлж байгаа юм. Тоглолтын үеэр үзэгчид малчдад хандивлахаар нэмнээ, элгэвч, лаа шүдэнз авчирчээ. “Илгээлтийн эзэд” хандивын хамтарсан тоглолт энэ сарын 19-нд болох бөгөөд гавьяатууд үргэлжлүүлэн орон нутгийн үзэгчдэдээ уран бүтээлээ толилуулахаар төлөвлөөд байгаа аж.

Сэтгэгдэл (0)