“Театр 2016” онол, практикийн сургалт болно

 

        Монгол, Германы театрын урлагийнхны хамтарсан сургалтыг УДЭТ-т зохион байгуулахаар бол-жээ. Сургалтад оролцохоор Герман улсаас театрын мэргэжилтэн, доктор Фолкер Баллвег хүрэлцэн ирсэн байна. УДЭТ-аас төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн бай-гууллагуудын уран бүтээлч болон ажилтнуудын мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Театр 2016” онол, практикийн сургалтыг театрын 85 жилийн ойн хүрээнд энэ сарын 18-22-нд зохион байгуулах юм. Энэ удаад Герман-Монголын сургагч багш нар хамтран сургалт хийж буй нь хоёр орны театрын урлагийн цаашдын хөгжилд чухал хөшүүрэг болно гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байгаа ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)