Ц.Цэрэнболд Узтөмөр хааныг “амилуулна”

 

        Казахууд Ойрадын ноёрхлоос гарсны 550 жилийн ойг угтан “Казахель” хэмээх хорин ангит киног Нурсултан Назарбаевын санаачлагаар бүтээж байна. Энэхүү кинонд соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд Монголын Узтөмөр хааны дүрийг бүтээж байгаа аж. Ильяс Есенберлиний “Нүүдэлчид” романаас сэдэвлэсэн киноны зураг авалт өнгөрсөн сард Астанад эхэлжээ. Кино бүтээхэд зориулж Казахстаны Соёлын яамнаас 500 сая тенге төсөвлөсөн байна. “Казах ель” олон ангит киноны нээлт ирэх долдугаар сарын 6-нд Астанад болох юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.106.139)

    2016-03-21

    haan hunii dur tohirno.sain ch togloh bhaa.amjilt