С.Кудрин ОХУ-ын эдийн засгийн бэрхшээлийг тайлбарлалаа

 

        ОХУ-ын Сангийн сайд асан А.Кудрин тус улсад тулгарсан бэрхшээлүүд нь газрын тосны үнэ, хүн амын хөгшрөлт, эдийн засгийн бодит салбарт төрийн оролцоо их, засгийн эрх мэдэл хэт төвлөрсөнтэй холбоотой хэмээн дүгнэжээ. Тэрбээр хүүхэд залууст санхүүгийн мэдлэг олгох долоо хоногийн хүрээнд Умард туйлын их сургууль дээр нээлттэй лекц унших үеэрээ энэ тухай ярьсан байна. А.Кудрин ОХУ эдийн засгийн өнөөгийн бэрхшээлийг даван туулахын тулд инновацид хөрөнгө оруулахаа нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн шинэ, ирээдүйтэй салбаруудыг хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. Сайд асан Оросын эдийн засагт бий болсон бүтцийн доголдлыг шийдвэрлэхгүй байгаагаас ДНБ-ий өсөлт ойрын ирээдүйд 1-2 хувиас илүү өсөхгүй гэдгийг хэлсэн байна. Гэтэл Оросын хувьд эдийн засгаа жилд тав ба түүнээс дээш хувиар өсгөх шаардлага тулгарч, энэ зорилтод хүрэхийн тулд тухайн асуудлуудыг ал хам алхмаар шийдвэрлэх шаард-лагатай байгааг өгүүлжээ. Мөн тэрбээр газрын тосны түүхий эдийн үнэ 2014 оны хямралаас өмнөх үеийн хэмжээнд хэзээ ч хүрэхгүй, ойрын хэдэн жилдээ 30-50 ам.долларын төвшинд эр гэл-дэнэ гэдгийг хэлжээ. А.Кудрин “Хэдэн жилийн дараа ажил эрхэлдэг хоёр хүнд тэтгэврийн насны нэг хүн ногдож, удалгүй энэ харь цаа 1:1 болно. Тэр үед тэтгэвэртээ гарсан өндөр настнуудыг зохих хэмжээнд дэмжихэд бэрхшээл тулгарна. Энэ байдлаас гарахын тулд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх шаардлагатай” гэжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • bdIuyNeZWH (5.101.0.130)

    2017-01-26

    lA401W ntpgpranpnox, [url=http://eqxhyxykeojf.com/]eqxhyxykeojf[/url], [link=http://ngmnbksonyfg.com/]ngmnbksonyfg[/link], http://cltcyhscgdsk.com/

  • WTrBLhahF (46.161.9.32)

    2016-06-16

    RFeWU9 pwjcelitmesz, [url=http://oqwsygvomtqt.com/]oqwsygvomtqt[/url], [link=http://slsnzcijmnon.com/]slsnzcijmnon[/link], http://kunqrdxyniwv.com/

  • Khudree (62.122.208.180)

    2016-03-21

    garchig ni S.Kudrin medee ni dotor ni A.Kudrin geed neg huniig 2 bolgood l yavchih yumaa

  • Хүдрээ (62.122.208.180)

    2016-03-21

    гарчиг нь С.Кудрин мэдээн дотор А.Кудрин гээд 2 өөр хүн шиг бичиж орчуулах юм даа

  • Zochin (43.242.243.50)

    2016-03-21

    Aleksei Leonodovich Kudrin, OKHU-iin Sangiin said baij manai IKH OR-iig 0-lekhed ikh Gaviya baiguulsan Mongold elegtei khun. 1968 ond 8 nastaidaa Mongold irj Choibalsan khotod Mongol khuukhduudtei togloj osson Mongol kheltei zaluu daa Mongoliin Tor shagnakh l uchirtai khumuusiin neg

  • Зочин (43.242.243.50)

    2016-03-21

    Алексей Леонодович Кудрин гэдэг энэ хүн ОХУ-ын Сангийн сайд байхдаа Монголын "Их өрийг" тэглэхэд их гавъяа байгуулсан Сайд Яагаад гэвэл 1968 онд 8 настайдаа Монголд ирж Чойбалсан хотод амьдран Монгол хүүхдүүдтэй тоглож өссөн Монгол хэлтэй хүн, одоо ч гэсэн Монголд их элэгтэй байдаг юм билээ