Б.Асад ОХУ, Иранд талархал илэрхийлэв
- 2016-03-21
- Дэлхий
- 0

Сирийн Ерөнхийлөгч Б.Асад ОХУ, Ираны тал цэрэг, улс төрийн дэмжлэг үзүүлснээр тус улсад аюулгүй, тогтвортой байдал тогтоож, иргэд нь ирээдүйгээ бие даан тодорхойлох боломж бүрдсэнийг хэлжээ. Тэрбээр Ираны дээд удирдагчийн дэргэдэх гадаад харилцааны асуудал эрхэлсэн бодлогын зөвлөлийн тэргүүн К.Харразиг хүлээн авах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна. Б.Асад нөхөрсөг улс орнууд алан хядагчдын эсрэг тэмцэж буй Сирийн иргэдийн тэсвэр хатуужлыг бэхжүүлэх, дэлхий дахинд илүү шударга журам тогтооход тусалсан гэдгийг өгүүлсэн аж. “Энэхүү амжилт нь барууны орнуудын шинэ цагийн колоничлолын бодлого, Ойрхи Дорнодын бүс нутаг дахь тэднийг дэмжигчдийн зүгээс бусдад өөрсдийн хүслээ тулгахыг оролдож буйг сөрөн зогсох, улс орныхоо бүрэн эрхт байдлыг хамгаалж, хувь заяагаа өөрсдөө сонгоход тус болно” хэмээн Сирийн Ерөнхийлөгч мэдэгджээ.

Сэтгэгдэл (2)
(46.161.9.24)
wh0cd591338 tetracycline vpxl albuterol inhalers buy strattera
IjqYWqFADPzauGiqcS (46.161.9.32)
Vkm1HY atjzenouwbmn, [url=http://xnxgeutpjchh.com/]xnxgeutpjchh[/url], [link=http://rwwcbjglinxo.com/]rwwcbjglinxo[/link], http://addjrwrqwxxs.com/