Дима Билан кинонд дүрээ мөнхлөв

 

        Дуучин Дима Билан түүхэн киноны гол дүрийг бүтээсэн байна. XX зууны эхэн үеийн Оросын түүхийг өгүүлсэн “Баатар” уран сайхны кино энэ сарын 31-нд нээлтээ хийх аж. Кинонд Дима Билан ДэлхийнI дайн, иргэний дайнд оролцсон Хаант Оросын армийн офицер Андрей Долматовын дүрийг бүтээсэн байна. Энэхүү кинонд Светлана Иванова, Марат Башаров, Юлия Пересильд нарын жүжигчин тогложээ. Киноны трейлер энэ сарын 19-нд албан ёсоор гарсан ба кино сонирхогчид, шүүмжлэгчид Дима Биланы жүжиглэх чадварыг өндрөөр үнэлсэн байна. Мөн Оросын кино найруулагчид Дима Биланд уран бүтээлийн санал тавьж эхэлсэн талаар дуучин“Hello” сэтгүүлийн шинэ дугаарт Бондарчуктай хийсэн ярилцлагадаа дурджээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)