Цагаачид Европт нэвтрэх шинэ зам олжээ
- 2016-03-23
- Дэлхий
- 0

Грекийн нутагт гацаад буй олон мянган цагаач Европын бусад оронд хэрхэн нэвтрэхээр төлөвлөж буй нь тодорхой болжээ. Энэхүү шинэ зам нь Европын холбоо, Туркийн эрх баригчдын хооронд байгуулсан гэрээний нөхцөлд хамаарахгүй аж. “Балканы маршрут” нэртэй болсон Турк, Грек, Македони, Серби, Унгарын нутгаар дайрдаг цагаачдын гол замыг хаасны дараа цагаачид өөр арга зам хайх хэрэгтэй болсон билээ. Ийн цагаач иргэд “Адриатын маршрут” хэмээх шинэ зам олжээ. Албаниас Адриатын тэнгисийг60 км туулж, Италийн нутагт хөл тавих боломжтой ба энэ чиглэлээр ирэгсдийн хувьд Турктэй байгуулсан гэрээний заалт үйлчлэхгүй тул албадан буцаах эрсдэлд өртөхгүй юм. Өмнө нь Европын холбоо, Туркийн эрх баригчдын хооронд байгуулсан гэрээний дагуу Туркийн нутгаас Грекийн арлуудад ирсэн бүх цагаачийг энэ сарын20-ны өдрөөс Туркийн нутагт буцааж, тус улсын эрх баригчдад хүлээлгэн өгөхөөр болсон билээ. Европын холбооны удирдлага дайны хөлөөс зугтан ирсэн дүрвэгчдийн хүсэл зоригийг хясч, нэг төрлийн хүний наймаа эрхлэх болсон нь тус байгууллагаас тунхагладаг үндсэн зарчмыг зөрчсөн хэрэг хэмээн хүний эрхийн төлөө тэмцэгчид шүүмжилдэг.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
PAYyJahsUTWOs (46.161.9.32)
qxZQyo bsgrqhzcljwk, [url=http://ymknyvbkmyci.com/]ymknyvbkmyci[/url], [link=http://vqobgzhrykng.com/]vqobgzhrykng[/link], http://ttxeufldalxq.com/