“Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийг шалгаруулна

 

        Монголын урлагийн холбоо, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Төв аймгийн ИТХ,ЗДТГ хамтран Б.Дамдинсүрэн, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын 7 дахь удаагийн уралдааныг энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 1-нд зохион байгуулахаар болжээ. Энэхүү уралдаанд Ховд, Дорнод, Сүх баатар, Дорноговь, Сэ лэнгэ, Завхан, Өвөр хангай, Архангай, Говь-Алтай, Төв айм- гийн театрын чуулгын болон ОХУ-ын Буриад улсын драмын эрдмийн театрын дуучид, их, дээд сургуулийн оюутнууд оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тод руулбал Юндэн-25, Балган- 12, Насалмаа- 13, Хоролмаагийн дүрд 13 уран бүтээлч авьяас хүчээ сорино. Уралдаан Улаанбаатар, Төв аймагт гурван үе шаттайгаар шилдгээ шалгаруулж, гала тоглолтоо дөрөвдүгээр сарын 1-нд Төв аймгийн “Монгол туургатан” театрт хийхээр төлөвлөжээ. 

 

Б.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)