Б.Сандерс Саудын Арабыг “террористуудыг санхүүжүүлэгч” гэв
- 2016-03-23
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Сандерс Саудын Арабын эрх баригчид алан хядагчдыг сан хүүжүүлэхээ зогсоож, “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхэд хүчин чармайлтаа төвлөрүүлэх хэрэгтэйг өгүүлжээ. “СиЭнЭн” сувагт өгсөн ярилцлагадаа Б.Сандерс өөрийгөө Д.Трамптай харьцуулахад Ираны цөмийн хөтөлбөрийн талаар байгуулсан их гүрнүүдийн хэлэлцээрийг дэмждэгээ өгүүлсэн байна. Тэрбээр тус бүс нутаг дахь нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзвэл ганцхан Иран улс муу дүрийн тоглогч биш гэдгийг ойлгох хэрэгтэйг хэлж, өөр хэд хэдэн орныг дурдсан аж. Ардчилсан намын нэр дэвшигч “Саудын Араб улсыг Жефферсоны үзэл баримтлалын дагуу ардчиллын үлгэр жишээ орон гэж үздэг хүмүүст хандаж хэлэхэд тус улс алан хядагч байгууллагууд хөрөнгө оруулдаг гэдгийг хэлэх хэрэгтэй” гэжээ. Мөн Саудын Арабын хөрш Катар улс дэлхийн хөлбөмбөгийн аварга шал га-руулах тэмцээнд зориулж 200 тэрбум ам.доллар зарцуулж буйг хэлж, тус улс ч гэсэн“Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхэд зохих хувь нэмрээ оруулах хэрэгтэйг мэдэгдсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)