Р.Кастро Б.Обамаг мөрөн дээрээ алгадахыг зөвшөөрөөгүй
- 2016-03-24
- Дэлхий
- 0

Р.Кастро, Б.Обама нарын хэвлэлийн бага хурлын үеийн бичлэгээс үзэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Кубын Төрийн тэргүүний мөрөн дээр алгадахыг оролджээ. Гэвч Р.Кастро Б.Обамагийн зүүн гарыг барьж аваад дээш өргөн далласан байна. Б.Обама үүний хариуд эв хавгүй инээв хийлсэн байна. Р.Кастро мөрөн дээрээ алгадуулахыг хүсээгүйгээс ийм үйлдэл хийсэн гэж барууны зарим хэвлэлд тайлбарласан аж. Харин зарим нь Р.Кастро Б.Обамаг Кубын хувьсгалчдын мэндчилгээ ёсоор гараа зангидан дээш өргөхийг хүссэн ч АНУ-ын Ерөнхийлөгч үүнийг нь ойлголгүй алгаа дэлгэсэн хэвээр зогссоныг өгүүлжээ. Б.Обама, Р.Кастро нар даваа гаригт Гавана хот дахь Хувьсгалын ордон буюу Кубын парламентын байранд хэлэлцээр хийсэн билээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)