60 сая төгрөгийн хөгжмийн зэмсэг бэлэглэлээ

 

        Гёте институтын санаачилсан төслийн хүрээнд 60 сая төгрөгийн хөгжмийн зэмсгийг GMUB буюу Улаанбаатар дахь Гёте хөгжмийн төвд бэлэглэжээ. GMUB нь Гёте институт, Хөгжим бүжгийн коллежийн хамтран хэрэгжүүлж буй жааз хөгжмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалтын төв юм. Энэ удаад тус сургалтын төвд “Ямаха” брэндийн дөрвөн бүрээ, саксафон, эвэр бүрээ болон үлээвэр хөгжмийн туслах зэмсгүүдийг өгчээ. Тус сургалтын төвийнхөн 2014 оноос санаачилсан энэхүү төслөө цаашид үргэлжлүүлэх бөгөөд Хөгжим бүж- гийн коллежийн дэргэд Гёте жааз хөгжмийн тэнхим байгуулахаар ажиллаж байгаа хэмээн GMUB төслийн зохицуулагч Э.Доржсүрэн хэлсэн юм. 

 

Ц.СОЁЛ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)