Оросын шүүх Н.Савченкод 22 жилийн хорих ял оноов
- 2016-03-24
- Дэлхий
- 0

ОХУ-ын шүүх Украины нисгэгч Надя Савченког Оросын төрийн мэдлийн ВГТРК агентлагийн хоёр сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт буруутай хэмээн үзэж, 22 жил хорих ял оноожээ. Харин прокурорын байгууллагаас түүнд23 жил хорих ял оноохыг шаардсан байна. ОХУ-ын Донецк мужийн шүүх бүрэлдэхүүн Н.Савченког сэтгүүлчдийн амь насанд халдахад тусалсан, тус улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэрэгт буруутай хэмээн үзэж, хорих ялаас гадна 30 мянган рублийн торгууль ногдуулсан байна. Украины зүүн мужуудад 2014 оны зургадугаар сард өрнөсөн зэвсэгт мөргөлдөөний үеэр ОХУ-ын хоёр сэтгүүлч амь насаа алдсан билээ. Нисгэгч эмэгтэйн урьдчилан хорих байранд өнгөрүүлсэн хугацааг харгалзан үзвэл тэрбээр дахин 20 жил торны цаана суух ёстойг шүүгч мэдэгдсэн аж. Н.Савченко нь “Ми-24” байлдааны нисдэг тэрэгний штурман, операторын алба хашиж байсан туршлагатай ба 2014 онд “Айдар” нэртэй сайн дурынхныг нэгтгэсэн зэвсэгт бүлэглэлд элсч, Донбасст байлдаж байхдаа салан тусгаарлагчдад олзлогджээ.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
mDYvyJEaRAFhqChCtU (46.161.9.32)
o8U8f0 ytilmuupujfv, [url=http://xgfuuxkkzcea.com/]xgfuuxkkzcea[/url], [link=http://qcdnhlzqklhs.com/]qcdnhlzqklhs[/link], http://rhxkyefmdqnh.com/