Дильма Русефф огцрохгүй гэдгээ мэдэгджээ
- 2016-03-25
- Дэлхий
- 0

Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русефф тус улсын хууль тогтоох байгууллагын гишүүд түүнийг авлигын хэрэгт сэжиглэж, итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал оруулах гэж буйг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэдгийг мэдэгджээ. Д.Русефф “Үндсэн хуулийн хүрээнд миний бүрэн эрхийг тасалдуулах ямар нэг гэмт хэрэг би үйлдээгүй. Үүнийг төрийн эргэлт гэхээс өөрөөр нэрлэх арга алга” хэмээн Ерөнхийлөгчийн ордонд үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Конгресс буюу тус улсын парламентын доод танхимаас багуулсан ажлын тусгай хэсгийн гишүүд Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм. Ажлын хэсгийн гишүүд Ерөнхийлөгчийг эдийн зас-гийн хямралыг сааруулах зо риулалттай төсвийн хөрөнгийг шамшигдуулсан хэмээн буруутгажээ. Хорооны гишүүд “Odebrecht” нэртэй барилгын компани, төрийн мэдлийн “Петробрас” ком панитай холбоотой авлигын хэрэгт Д.Русефф болон түүний тэргүүлдэг Ажилчны намыг хамруулах эсэхийг хэлэлцэж эхэлсэн байна. “Петробрас”-тай холбоотой хэргийг мөрдөн шалгаж эхэлснээс хойш ихэнх хуга цаанд нь Д.Русефф тус байгууллагыг удирдаж байсан ч түүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаагүй аж. Харин Д.Русеффын өмнө Ерөн хийлөгчийн албан тушаал хашиж, түүнийг энэ албан тушаалд хөтөлж авчирсан Лула да Сильваг энэ хэрэгтэй холбон мөрдөн шалгаж эхэлжээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт хууль тогтоогчдын нэг нь Д.Русеффыг энэ хэрэгтэй холбоотой бүх зүйлийг мэдэж байсан, уг гэмт хэргийн сүлжээнээс олсон хөрөнгийг 2010, 2014 оны сонгуульд оролцохдоо ашигласан хэмээн буруут гаснаар уг хэрэг тэс ондоо өнгө аястай болсон байна. Өнгөрсөн долоо хоногт Д.Русефф өөрийг нь их улс төрд хөтлөн оруулсан Лула да Сильваг Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын даргаар томилж, хуулийн дагуу халдашгүй эрхтэй болгохыг оролдсон билээ. Гэвч Бразилийн Дээд шүүх энэ шийдвэрийг нь түдгэлзүүлсэн аж. Өнгөрсөн мягмар гаригт Бразилийн380 гаруй цагдаа авлига, мөнгө угаасан, айлган сүрдүүлсэн хэрэгт сэжиглэгдсэн 10 этгээдийг баривчлах тусгай ажиллагаанд оролцжээ. Энэ ажиллагааны хүрээнд тус улсын нийт есөн мужид нийт 43 хүнийг саатуулахаар төлөвлөсөн аж. Цагдаагийн мөрдөгчид “Odebrecht” компанийг сүү лийн арав гаруй жилийн турш өрсөлдөгчидтэйгөө хуйвалдаж, “Петробрас”-ын гэрээт ажлыг хувааж авахдаа хахууль өгч, ажлын хөлсийг их хэмжээгээр өсгөдөг байсан хэмээн буруутгасан байна. Тухайлбал, тус компанийн ажилтнууд 2014 онд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалга-руулах тэмцээний нээлт бол сон стадионыг барих гэрээ авсныхаа төлөө удаа дараа хахууль өгсөн аж. “Odebrecht” нь Өмнөд Аме-риктаа томоохонд орох барил гын групп юм. Энэ са-рын эхээр тус компанийн ерөнхий захирал асан М.Одер брехтэд30 жилийн хорих ял оноожээ. Мөн хууль сахиулах байгууллагынхан “Петробрас”-ын хэд хэ дэн албан тушаалтныг саатуулснаас гадна 34 хууль тогтоогчийг мөрдөн шалгах ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа аж.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (1)
PQxxWoPOBRqDrBy (46.161.9.32)
N6zGp9 sblyggegvlsr, [url=http://apqopclqkkyd.com/]apqopclqkkyd[/url], [link=http://nmzgpjhdgntr.com/]nmzgpjhdgntr[/link], http://plaubiisoxrk.com/