Ералди Барраза Монголд ирэхээр болжээ

 

        Дэлхийд чансаагаараа V бичигддэг олон улсын миссийн тэмцээнийг энэ жил Улаанбаатарт анх удаа зохион байгуулах гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан дэлхийн 70 гаруй орны миссээс түрүүлж “Face of beauty international 2015” тэмцээний титмийн эзэн болсон Мексикийн гоо бүсгүй Ералди Барраза манай улсад ирж, Улаанбаатар хотноо болох хэвлэлийн бага хуралд оролцохоор болжээ. Ералди Барраза энэ сарын 27-ны өглөө Монгол Улсад газардах бөгөөд ирэх сарын 2-ны үдэш “Missosology Mongolia” загварын шоунд оролцох аж. Тэрбээр Монголыг төлөөлж олон улсын тэмцээнд орж байсан үе үеийн миссүүдийг нэгэн тайзнаас харахаас гадна шилдэг таван брэндийн шинэ коллекцийг сонирхох юм байна.

 

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)