“Flydubai “-н нисгэгчид ядарч “үхтлээ” ажилладаг гэв

 

        ОХУ-ын Донын Ростов хотноо онгоц нь осолдсон “Flydubai “–н нисгэгчид ядарч “үхтлээ” ажилладаг байсан тухайгаа тус компанид ажиллаж байсан нэрээ нууцлахыг хүссэн онгоцны ахмад RT агентлагийн сэтгүүлчид өгүүлжээ. Нисгэгчдээ ийн туйлдтал нь ажиллуулдаг ийм нөхцөлд дээрхтэй ижил осол гарах нь гарцаагүй байсныг нисгэгч тайлбарласан аж. Компанийн нисгэгчдийг байнга илүү цагаар ажиллуулж, тэдэнд нислэг хооронд хангалттай амрах боломж олгодоггүй байжээ. Мөн тэрбээр онгоцны ахмадууд болон туслах нисгэгчид нэг ээлжиндээ хэд хэдэн нислэгт дараалан гардаг байсныг нотлох ажлын хуваарь харуулсан байна. Өнгөрсөн долоо хоногт Арабын Эмиратын Дубай хотоос хөөрсөн “Flydubai” “компанийн “Боинг 737-800” онгоц ОХУ-ын Донын Ростов хотноо осолдсоноос 62 хүн амь насаа алдсан билээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)