“Исламын улс” Европт халдлага хийлгэхээр 400 дайчин бэлтгэжээ
- 2016-03-25
- Дэлхий
- 0

“Исламын улс” алан хядах бүлэглэл Европт халдлага зохион байгуулах зорилгоор 400 дайчин бэлтгэснийг “Ассошэйтед пресс” агентлагаас мэдээлжээ. Европын орнууд, Иракийн тагнуулын байгууллагуудын цуглуулсан тагнуулын мэдээллээс үзэхэд ийн бэлтгэгдсэн дайчид нь халдлага үйлдэх байршил, цаг хугацаа, аргаа өөрсдөө сонгох аж. Тагнуулын байгууллага дахь “Ассошэйтед пресс”-ийн эх сурвалжийн өгүүлснээр ийм халдлага үйлдэх дайчдыг Ирак, Сири болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зарим оронд байрлах тусгай баазуудад бэлтгэдэг байна. Тэдэнд тулаан хийх, тэсрэх төхөөрөмж, тагнуул, туршуулын ажил хийхэд сургадаг байна. “Исламын улс” бүлэглэл 2014 онд дайчдынхаа сургалтад хэдхэн долоо хоног зарцуулдаг байсан бол одоо үүнд илүү их анхаарч, төлөвлөгөөндөө зохицуулж зохион байгуулдаг болжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (5)
(46.161.9.20)
wh0cd533447 generic viagra from india
(46.161.9.20)
wh0cd6540341 Cialis From India
(46.161.9.20)
wh0cd6540341 viagra price comparison
(46.161.9.20)
wh0cd6540341 cost of viagra
qEThwUbXtKix (46.161.9.8)
tOfgnl cwytojznhutn, [url=http://migabgxytzmz.com/]migabgxytzmz[/url], [link=http://qbxyjuieshib.com/]qbxyjuieshib[/link], http://knylvvkknjrl.com/