Ө.Цэрэнчунт Маринскийн тайзнаа багштайгаа дуулна
- 2016-03-25
- Энтертайнмент
- 0

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуурийн дуучин Ө.Цэрэнчунт Маринский театрын тайзнаа өөрийн багш, ОХУ-ын Ардын жүжигчин Ольга Кондинагийн хамт 23-нд тоглолт хийхээр болжээ. Тэд П.Чайковский, Ж.Пуччини, Ж.Верди зэрэг дэлхийн алдарт хөгжмийн зохиолчдын бvтээлээс хамтарч дуулах юм байна. Ө.Цэрэнчунт ОХУ-ын Буриад улсын Дуурь, бүжгийн академик театрын урилгаар тус театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа билээ.

Сэтгэгдэл (0)