Энэ амралтын өдрүүдэд “Гамлет” эргэн тайзнаа

 

        Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгийг энэ сарын 25-ны 15:00 цагт, 26, 27-ны 17:00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглох юм байна.

 

Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа тавих эл жүжгийн гол дүр болох Гамлетын дүрд СТА С.Болд-Эрдэнэ, Офелияд залуу жүжигчин О.Дөлгөөн тоглох юм. Жүжгийн бусад дүр Данийн ван Клавдийд МУАЖ П.Цэрэндагва, Гертрудад МУГЖ Ж.Оюундарь, Офелиягийн аав Полонийд МУГЖ Б.Жаргалсайхан, ах Лаэртэд СТА Г.Эрдэнэбилэг, Горациод СТА Г.Амгаланбаатар, Марцеллод СТА Д.Баттөмөр нар тоглоно.

 

Дэлхийн суут зохиолч У.Шекспир энэхүү алдарт бүтээлээ 30 настай байхдаа 60 настай хүний оюун ухаанаар бичсэн гэдэг.

 

Эдүгээ “Орших уу, эс орших уу” хэмээх асуулт нь хүн төрөлхтний мөнхийн асуулт хэвээр байсаар байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)