Хятад шийдэмгий алхам хийнэ

 

        Хятадын эдийн засгийн өсөлт зохих хэмжээнээс буурсан тохиолдолд шийдэмгий алхам авч хэрэгжүүлнэ гэдгийг тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кецян мэдэгджээ. Тэрбээр Хайнанийн Бао хотноо эхэлсэн Азийн эдийн засгийн чуулганы 15 дугаар хуралдааны нээлт дээр энэ тухай өгүүлсэн бай на. Хятадын Засгийн газ рын тэргүүн эдийн засгийн өсөлтийн хурд зохих хэмжээнээс буурвал эдийн засгаа зохих хүрээнд ажиллуулахын тулд цогц арга хэмжээ авна гэдгийг хэлсэн аж. “Энэ оны хувьд эдийн засгийн өсөлтийг 6.5-7 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Ийм зааг бүхий зорилт дэвшүүлсэн нь уян ха тан төлөвлөлтийн шинэ арга барил юм. Бид бүтцийн ши нэч лэл хийж буй тул бага хэмжээний хэлбэлзэл гарах нь зайлшгүй. Гэвч бид ийм хэлбэлзлийн улмаас эдийн засгийн өсөлтөд саад хийж болохгүй ба зах зээлийн өөрийн жамаар ажиллана” хэмээн сайд тайлбарлажээ. Хятадын эдийн засагт хямрал нүүрлэсэн нь дэлхийн зах зээл, тухайлбал, газрын тосны үнэд нөлөөлсөн аж. Өнгөрсөн оны зун Хятадын хөрөнгийн бирж дэх хувьцаануудын ханш огцом унаж, гурван долоо хоногийн хугацаанд өмнөх үнээсээ 30 хувиар хямдарсан байна. Тухайн үед Хятадын эрх баригчид бодлогын хүүгээ бууруулж, зээл олгох нөхцлүүдийг хялбар шуулсан юм. Мөн хөрөнгийн биржүүдэд худалдаа эрхлэгчдийн ашигладаг програм хан гам жид та вих хяналтыг чангатгасан би лээ. Өн гөр сөн хоёрдугаар сард Ерөнхий сайд Ли Кецян Ардын банкны үйл ажиллагааг шүүмжилж, төрийн мөнгөний бодло гыг хэрэгжүүлдэг тус байгууллага хямралтай зо-хих хэмжээнд тэмцэхгүй байгааг хэлжээ. Гэхдээ тэр бээр Хятадын эдийн засаг системийн хямралаас зайлс хийж чадсаныг дурдсан аж.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (46.161.9.24)

    2017-01-26

    wh0cd349152 abilify lasix levitra india seroquel generic cost read more proair albuterol sulfate online erythromycin online proscar 5mg proscar drug

  • EqlhdYUccmNRtW (46.161.9.32)

    2016-10-21

    LYc4RE sadxjgcrjizu, [url=http://bcyjqtcepddb.com/]bcyjqtcepddb[/url], [link=http://fykiuholefyt.com/]fykiuholefyt[/link], http://soekvmitonzn.com/