Пхеньян Өмнөд Солонгосыг айлгав

 

        Умард Солонгос БНСУ-ын Ерөнхийлөгчийн Хөх ордныг пуужингаар харвах туршилтын буудлага хийжээ. Дээрх туршилтын буудлагыг Умард Солонгосын төв телевизээр харуулсан ба Ким Жон Ун“Манай арми Өмнөд Солонгосын Засгийн газрын ордныг хайр найргүй устгахад бэлэн болсон” хэмээн мэдэгдсэн байна. Пхеньяны ээлжит сүрдүүлгийн дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе армиа байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгчээ. Пак Гын Хе мэдэгдэлдээ“Умардын энэ балмад өдөөн хатгалга өөрсдийг нь үгүй хийнэ” гэсэн юм. Умард Солонгосын цөмийн болон холын тусгалт пуужингийн туршилтын хариуд НҮБ урьд хожид байгаагүй эдийн засгийн хатуу хориг тавьснаас өдөөн хатгах нь улам нэмэгдсэн билээ. Мөн АНУ болон БНСУ хилийн ойролцоо цэргийн хамтарсан хээрийн сургууль хийсэн нь Пхеньяны эрх баригчдын дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн юм. Ким Жон Ун төв телевизээр мэдэгдэл хийхдээ“Хөх ордныг үнсэн товрог болгож, дээрэмчдийн Засгийн газрыг үгүй хийнэ” гэж заналхийлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.21.106.130)

    2016-03-29

    Unen shdee umnud solongos deeremchdiin buyu togloomiin uls . hoid solongos augaa bdgiin uchir ni udirdagch ni augaa bilee. Kommunizm mandtugai. Dayan delhiin prolotari nar negdegtun.!

  • Иргэн (45.117.34.6)

    2016-03-28

    Хөх ордныг биш цагаан ордныг л ингэвэл дэлхий нийт дэмжих байÑ