Монголын авъяаслаг хүү Европ тивийг шуугиулж байна

 

        Цэндийн Ган-Эрдэнэ гэх монгол залуу 2006 оноос хойш Германы бүгд найрамдах нэгдсэн улсад өөрийн бие даасан 10 дахь үзэсгэлэнгээ нээлээ. Түүний зурганд хүний тодоод ертөнц мартагдсан дурсамжууд түүнээс гадна хүний сүүдэр нь өнгөрсөн амьдралтай нь ямар нягт холбоотой зэргийг дүрсэлсэн байдаг. Цэндийн Ган-Эрдэнийн энэ удаагийн зургийн үзэсгэлэн Герман улсын Бэллбек хотод 3 сарын 22 ноос 5 сарын 26ны хооронд болсон. Үзэсгэлэнд гадаадын 400 гаран зочид уригдсан байна. Мөн нээлтийн үйл ажиллагаанд Монголыг төлөөлж элчин сайд Б. Цолмон эхнэр Б. Оюунчимэгийн хамт хүрэлцэн ирж авъяаслаг залуу зураач залууд баяр хүргэсэн байна. Б. Оюунчимэг нь Германы нэгдсэн улсын Кунстакдамын их сургуулийг мастер цолоор хамгаалсан нэр хүндтэйм хүн юм. Ган-Эрдэнийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн эх орондоо хэд хэдэн удаа ч гарч байсан. Түүний зургуудаас сонирхохыг хүсвэл www.gan-erdene.de сайтаас орж сонирхоно уу?

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Монгол иргэн (103.26.195.154)

    2016-03-28

    Агуу гэхээс өөр хэлэх үг алга. Мундаг байна. Илүү ихийг хийгээрэй. миний дүү