“Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг хийнэ
- 2016-03-28
- Энтертайнмент
- 0

Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзийн санаачлагаар Монголын уран сайхны “Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг бүтээхээр болжээ. Киноны зохиолыг түүний гэргий Д.Нансал бичиж, жүжигчин, найруулагч С.Баттулга найруулах аж. Тэрбээр өмнө нь “Зөрлөг”, “Худалч залуу”, “Миний муу аав”, “Хоёр хоёрын тав”, “Гурван найз” зэрэг уран сайхны киног найруулж олны хүртээл болгосон билээ. “Өнөр бүл 2” уран сайхны кинонд өмнөх ангийн гол дүрийг бүтээсэн гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, Ц.Чулуунцэцэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар нар тоглох юм байна.

Сэтгэгдэл (1)
zochin (59.153.112.40)
Otgomnyam toglox yum uu