Есөн тамирчин олимпын эрхээ аваад байна
- 2011-10-25
- Спорт
- 0
Дэлхий даяар спорт уралдаан, тэмцээн идэвхтэй өрнөж, олон улс, тив,
дэлхийн тэмцээнээс олимпийн талбарт өрсөлдөх тамирчдаа сонгон
шалгаруулсаар байна.Дэлхий даяар спорт уралдаан, тэмцээн идэвхтэй өрнөж, олон улс, тив, дэлхийн тэмцээнээс олимпийн талбарт өрсөлдөх тамирчдаа сонгон шалгаруулсаар байна. Лондонгийн олимпийн наадам 2012 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-нд үргэлжлэх ба спортын 26 төрөлд 302 багц медалийн эздийг тодруулах юм. “Бээжин-2008” олимпийн наадмаас алт, мөнгөн медалийг ихэрлүүлж, мөн түүхэндээ анх удаа паралимпийн аваргатай болсноор олимпийн таван цагаргийг “дүүргэсэн” Монголын тамирчид ирэх олимпийн наадамд өмнөх амжилтаа бататгах, басхүү ахиулах зорилго өвөртлөөд буй .Одоогоор Монголын баг тамирчдаас спортын таван төрөлд есөн тамирчин албан ёсоор олимпийн наадамд оролцох эрхтэй болоод байгаа. Одоогоор Монголын баг тамирчдаас спортын таван төрөлд есөн тамирчин албан ёсоор олимпийн наадамд оролцох эрхтэй болоод байгаа.
Монголын шилдэг хөнгөн атлетикч, ОУХМ Б.Сэр-Од Монголын баг тамирчдын салхийг хагалж, Лондонг зорих эрхээ авсан бол түүний дараа марафонч Л.Отгонбаяр, тэгээд буудлага спортын тамирчин О.Гүндэгмаа, байт сурын Ж.Гантөгс, улмаар чөлөөтийн ДАШТ-ээс О.Насанбурмаа, Ж.Чулуунбат, боксын ДАШТ-ээс П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, харин өчигдөр болсон байтын олимпийн эрх олгох тэмцээнээс эмэгтэйчүүдийн харваанд Ж.Урантунгалаг олимпийн эрхээ өвөртөлсөн билээ.

Сэтгэгдэл (0)