Э.Амартүвшин гуравдугаар баярт шалгарлаа

 

        БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 19-26-нд Олон улсын хөгжмийн уралдаан боллоо. Уралдааны дуурийн дуулаачийн төрөлд Дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцож, гуравдугаар байрт шалгарч эх орныхоо нэрийг дахин дуудууллаа. Энэ талаар тэрбээр “Сайхан уралдаанд оролцлоо. Амжилт гаргахад нөлөөлж, сэтгэл зүрхээрээ надтай хамт байсан та нартаа баярлалаа” хэмээн фэйсбүүктээ бичжээ. Түүний оролцсон Олон улсын хөгжмийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд дуурийн дуулаач, хийлч, төгөлдөр хуурчдын дунд дэлхийн олон орны залуу авьяаслаг уран бүтээлчдийг шинээр нээн тодруулах зорилготой ажээ.

 

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (37.220.133.161)

    2016-03-29

    Bayar hurgie.