Бүргэдчин Айшолпан охины дүрээр хүүхэлдэйн кино хийгдэнэ

 

        Анх удаа “Бүргэдийн баяр”-т  эмэгтэй хүн, тэр тусмаа бага насны охин оролцож 80 шахам эрчүүдийг ардаа орхин түрүүлж “Шилдэг бүргэдчин” болсон явдал нь олон улсын анхаарлыг нэлээдгүй татсан. Тэр дундаа АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Олигвы Энтертайнмент”-аас охины амьдралаар баримтат кино хийж, нэгдүгээр сарын 18-нд Америкт нээлтээ хийсэн юм.

 

Тус киноны гол дүр Айшолпан (Үүрийнцолмон) охин киноныхоо нээлтэд ээж, аавын хамт АНУ-д очиж оролцсон байна. Энэ үеэр түүний дүрээс санаа авч аниме буюу шинэ хүүхэлдэйн кино хийхээр болсон тухай мэдэгджээ.

 

Одоогоор хүүхэлдэйн киноны баатруудын дүр бэлэн болоод байгаа бөгөөд Khojin буюу бүргэдчин охин, Sacha буюу бүргэд, Yesui буюу бүргэдчин охины дүү, Khabul буюу анчны дүрүүд бэлэн болоод байгаа аж.

 

Тэрбээр, -40 хэмийн хүйтэнд цаст уул, цавчим өндөр хаданд авирч эрчүүдээс дутахааргүй бүргэдээр ан хийдэг түүний зоримог хийгээд эрэлхэг явдлыг монголчууд төдийгүй дэлхий нийт үнэлж, дэлхийн хамгийн “Залуу бүргэдчин”-ээр онцлоод байна.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)