Си Зиньпиний албан айлчлал эхэллээ

 

        БНХАУ-ын дарга Си Зиньпин Чех улсад хийх гурван өдрийн албан айлчлалаа эхлүүлэхээр Бээжингээс өчигдөр хөдөллөө. Тэрбээр Бүгд Найрамдах Чех Улсын ерөнхийлөгч Милош Земантай хэлэлцээ хийж, тус улсын Ерөнхий сайд Богуслав Соботкатай, парламентын дээд болон доод танхимын дарга нар болох Ян Гамачек, Милан Штех, Прага хотын дарга Андриана Крначоватай, мөн тус улсын бизнесийн хүрээний төлөөлөгчидтэй уулзах аж. Си Зиньпин Чех улсад анх удаа айлчилж байгаа ба Хятадын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчийг дагуулсан байна. Мөн тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар Америкийн Вашингтонд болох Цөмийн аюулгүй байдлын дээд уулзалтад оролцох юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)