Монголбанк 2.3 сая ам.доллар, 21 сая юань нийлүүлэв
- 2016-03-29
- Үнэн
- 0

Өнөөдөр Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 2050.20 төгрөгийн нэг ханшаар 2.3 сая ам.доллар, 314.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 21 сая юань нийлүүлэв.
Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 81.2 сая ам.доллар худалдан авах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох Монголбанкны арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой аж.
О.Заяа

Сэтгэгдэл (0)