“Боинг737-800” онгоцны осолд нисгэгчдийг буруутгажээ

 

        “FlyDubai” компанийн “Боинг 737-800” онгоц Донын Ростовт осолдож, 62 хүн амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсан билээ. Онгоцны хар хайрцаг эвдэрсний улмаас шинжээчид ослын шалтгааныг бүрэн тодорхойлоогүй юм. Иймд янз бүрийн таамаг лал дэвшүүлсээр байна. Шинжээчдийн олонх нь цаг агаар тааламжгүй байснаас онгоц осолдсон гэдэгтэй санал нийлсэн аж. Ослын газар ажил ласан мөрдөн шалгах багийнхны тодорхойлсноор FZ981 дугаарын нислэг нисэх буудалд газардахаар оролдож, нэмэлт эргэлт хийх үедээ хүчтэй ачаалал өгсний улмаас осолдсон. Өөрөөр хэлбэл, онгоц хүчтэй салхи болон хүнд ачааллыг даагаагүй гэж шинжээчид үзсэн юм. Мөн нисгэгч онгоц сүйрэхийн өмнө диспетчертэй цаг агаарын байдлыг удаан зөвлөлдсөний эцэст нэмэлт тойрог хийхээр шийдсэн яриаг Олон улсын нислэгийн аюулгүй байдлын агентлаг дэлгэсэн билээ.

 

Харин Оросын “Коммерсант” сонины өчигдрийн дугаарт онгоц нисгэгчдийн маргаанаас болж осолдсон тухай нийтлэл гарчээ. Салхины чиглэл тогт воргүй байснаас он гоц автомат удирдлагын го римд шилжих боломжгүй болж нисгэгчид гар удирлагад шилж сэн байна. Энэ үед онгоц нислэгийн шугамаас зургаан километр, газрын гадаргаас 270 метрийн өндөрт байв. Эх сурвалжид бичсэнээр нисгэгчид гар удирдлагаар нэмэлт тойрог хийх үедээ онгоцны хамрыг их биеэс хэт өргөсний улмаас хурд алдаж эхэлжээ. Улмаар экипажид маргаан дэгдэж хоёр нисгэгч санал зөрөлдсөн байна. Онгоцыг аюулгүй газар дуу лахын тулд дахин нэг тойрог хийх хэрэгтэй хэмээн хоёрдугаар нисгэгч үзэжTOGA (Take off. Go around) товчлуурыг дарж онгоцыг гар удирдлагад шилжүүлжээ. Түүний үйлдлийг нэгдүгээр нисгэгч эсэргүүцэж “жолоод логыг зогсоо” хэ мээн эсэргүүцэж, жо лооны хүрдийг ава хаас татгалзсан бай на. Улмаар экипажийн маргаа наас болж онгоц 325 км.цагийн хурдтайгаар газарт 45 градусын өнцөг үүс гэн унажээ. Эх сур вал жид экипа-жийн бүрэлдэхүүнд турш лага дутсан бо ло хыг ч онцолсон юм.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (66.249.82.175)

    2016-03-30

    Үхсэн хүн үг хэлэхгүй болохоор талийгаач нисэгч нарыг буруутгах нь амар байждээ.тухайн үед маш хүчтэй салхитай байсан гэж байгаа ийм байхад диспетчер буух зөвшөөрөл өгдөг нь маш буруу өөр хотын нисэх буудал руу явуулах байсан.

  • (202.55.191.76)

    2016-03-30

    Шал худлаа санаа дэвшүүлэх юм.