Си Зиньпин Чехийн ерөнхийлөгчтэй уулзлаа
- 2016-03-30
- Дэлхий
- 0

Хятад улсын дарга Си Зиньпин Чехийн Ерөнхийлөгч Милош Земантай Прага хотноо уулзлаа. Хоёр орны төрийн тэргүүний уулзалтын дараа Си Зиньпин “Бид хөгжлийн шинэ үе шатанд дэвшин орж байна. Европын интеграцчиллын үйл явцыг Хятад улс дэмжсээр ирсэн бөгөөд Европын Холбооны хөгжил цэцэглэсэн, эв санаа нэгтэй, тогтвортой байдлыг харахад баяртай байна. Европын Холбоо, Европын орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, дэлхийн эх тайван байдал, хөгжлийн төлөө хамтдаа идэвхтэй нэмэр хандив оруулахад Хятад улс бэлэн байна” гэжээ. Харин ноён Земан “Чех Хятад улстай харилцаагаа өргөжүүлэх явдлыг дээд хэмжээнд чухалчлан үзэж, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулах, Чех, Хятадын олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх явдлыг чиглэл болгоно. Европын Холбоон дахь Хятадын найдвартай түнш болсны хувьд, Чех өөрийн үүрэг нөлөөгөө бүрэн ашиглаж, Европ-Хятадын харилцаа, Хятад-Зүүн Европын орнуудын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэдгээ илэрхийлжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)