Мисс О.Ариунзул тэвчээртэй гэдгээ харуулав

 

        Олон улсын “HAIR WORLD 2016” наадамд оролцсон Азийн судер модель О.Ариунзул өөрийгөө багагүй тэвчээртэй гэдгээ харуулсан бололтой. Тодруулбал, модель бүсгүй хүнд далавчтай авангард загварын хувцас өмсөж, 25 см өндөр ултай гуталтай тайзан дээр бүтэн цаг зогсчээ.

 

Тэрээр энэ талаар хэлэхдээ, “Миний хувьд анх удаа ийм хүнд том далавчтай 25 см гуталтай тайзан дээр тасралтгүй нэг цаг гаран загвар будалтаа үзүүлэн зогслоо. Моделийн ажлын бас нэгэн хариуцлагатай багагүй тэвчээр шаардсан үзүүлбэр байлаа шүү. Маш олон хүний хөдөлмөр шингэсэн гайхалтай бүтээл боллоо” хэмээжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)