Шинзо Абэ шинэ төлөвлөгөөгөө танилцуулав
- 2016-03-30
- Дэлхий
- 0

Японд эдийн засгийн уналтын улмаас ажилгүйдлийн төвшин өсч, 3.3 хувьд хүрчээ. Иймд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ эдийн засгаа дэмжих төслийн шинэ төлөвлөгөөгөө танилцуулсан байна. “Nikkei” сонинд мэдээлснээр Япон 96.7 их наяд иений төсөвтэй 2016 оны төсвийн тухай хууль өчигдрөөс хүчин төгөлдөр болжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Шинзо Абэгийн эдийн засгаа дэмжих төлөвлөгөө 10 их наяд иенээр хэмжигдэж магадгүй байна. Шинэ төлөвлөгөөнд цэцэрлэг, сургууль, олон нийтийн ажлыг дэмжих үүднээс худалдан авалтын ваучер олгох тухай асуудал багтаж магадгүй ажээ. “Nikkei” сониноос бизнес эрхлэгчдийн дунд явуулдаг судалгаагаар компанийн захирлуудын 26 хувь нь Японы эдийн засаг сайнгүй байна гэж мэдээлсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)