Маргааш хошин урлагийнхан нэгдэнэ
- 2016-03-31
- Энтертайнмент
- 0

Маргааш “Олон улсын инээдмийн баяр”-ын өдөр тохионо. Эл өдрөөр хошин урлагийн хамтлагууд болон рок поп хамтлаг дуучид хамтран “Night comedy” шоу тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолтын орлогоос тодорхой хувийг ХӨСҮТ-д хандивлах аж.
Тоглолтод “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшн, элэглэгч Чапи, Суурь оролцох аж. Мөн “A-Sound”, “Lemons”, “Digital”, A-Cool, “Гурван охин”, “Шанз 3” хамтлаг оролцох юм байна. Уран бүтээлчид ХӨСҮТ-ийн долдугаар тасаг буюу Сэхээний дараах тасагт тоглолтынхоо тодорхой орлогоор тоног төхөөрөмж авч өгөх аж. Тоглолт дөрөвдүгээр сарын 1-ний 20.00 цагт “Crocus event Hall”-д болно.
Мөн эл өдөр хошин урлагийн "Маск", "Шинэ үе", "Х түц", "Шилдэг өнгө" продакшин, МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ Б.Батзаяа нар нэгдэн “Инээцгээе” тоглолтыг хамтран тоглох аж. Тоглолт маргааш “Тусгаар тогтнолын ордон”-д 20.00 цагт болно.
О.Заяа

Сэтгэгдэл (0)