“Airbus A-320”-ийн зорчигчид аюулгүй газардав

 

        “Egypt Air” авиа компанийн “Airbus A-320” онгоцыг Каирын олон улсын нисэх буудалд амжилттай газардууллаа. Александриагаас Каир хотыг зорин нислэг үйлдэж байсан энэхүү онгоцыг өнгөрсөн мягмар гаригт Египетийн иргэн барьцаалсан хэрэг гарсан юм. Онгоц барьцаалсан этгээд хуурамч тэсрэх бөмбөг зүүн онгоцны баг болон зорчигчдыг сүрдүүлэн Кипрт газардуулжээ. Удалгүй онгоц барьцаалагч этгээд бууж өгсөн бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна. Ямар зорилгоор онгоц барьцаалсан нь тодорхойгүй байгаа бөгөөд аль нэг алан хядагч байгууллагатай холбоогүй аж. Онгоц барьцаалсан этгээд Кипрт амьдарч байсан хуучин эхнэртэйгээ холбоо тогтоохыг оролдсон гэсэн мэдээлэл гарсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)