Дилма Русефф айлчлалаа цуцаллаа
- 2016-03-31
- Дэлхий
- 0

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русефф улс оронд нь үүссэн нөхцөл байдлын улмаас Вашингтонд хийх айлчлалаа цуцалжээ. Учир нь Дилма Руссеффийн Засгийн газраас яаралтай гарах тухай санал хураалтыг Бразилийн Ардчилсан хөдөлгөөн нам явуулж, өнгөрсөн мягмар гаригт тус эвслээс гарсан билээ. Энэхүү нам нь Бразилийн эрх баригч эвслийн доторх нөлөө бүхий том нам юм. Ийнхүү Бразилийн Ардчилсан хөдөлгөөн нам эвслээс гарснаар Ерөнхийлөгч Дилма Руссеффийг шүүхэд дуудах нөхцөл бүрдлээ гэж ажиглагчид үзэж байна. Дилма Руссеффийг төсвийн алдагдлыг нуусан, дансны аргаар мөнгө залилсан хэмээн сөрөг хүчний хууль тогтоогчид нь огцруулах хүсэлт гаргасан. Бразилийн Ардчилсан хөдөлгөөн намын удирдлагууд санал хураалтын үеэр Дилма Руссеффийн Засгийн газрын зургаан сайд огцрох эсвэл ёс зүйн шүүхээр орох ёстой гэсэн шийдвэр гаргасан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)