Вашингтон хотноо Цөмийн аюулгүй байдлын олон улсын чуулга үргэлжилж байна
- 2016-04-01
- Дэлхий
- 0

Өнөөдөр АНУ-ын Вашингтон хотноо Цөмийн аюулгүй байдлын Олон Улсын чуулга уулзалт үргэлжилж байна. Тус чуулганд дэлхийн 56 орны төрийн тэргүүн оролцож буй. Чуулга уулзалтын сэдэв нь цөмийн терроризмын аюулаас сэргийлэх, хэлэлцээрт нэгдэх юм.
Монгол улс цөмийн хаягдлаас татгалзах Олон Улсын конвенцид нэгдэн орох, Цөмийн болон цацраг идэвхит хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох хуулийг Олон улсын дээрх хурлаас өмнө батлахаар УИХ-ын ээлжит бус чуулган зарласан ч гишүүд хуралдаа суухгүй байсан нь Олон улсын конвенцид Монгол улсын нэгдэх боломжийг хаасан билээ.
АНУ-ын цагаар гуравдугаар сарын 31-ний өдөр эхэлсэн Олон Улсын хэлэлцээр үргэлжилж байна. Энэ үеэр цөмийн зэвсгийн гол материал уран баяжуулалтыг багасгаж, “Лалын улс” бүлэглэлийн дайчдын гарт цөмийн материал орохоос сэргийлж, хамгаалах асуудлыг хэлэлцжээ. Мөн сүүлийн 20 жилийн хугацаанд цацраг идэвхит материал алдагдсан тохиолдол 2000 гаруй удаа гарсан байна. Иймд цөмийн зэвсгийн материал террористуудын гарт орж, олон улсад аюул заналхийлэхгүй гэх баталгаагүй хэмээн АНУ-ын тал мэдэгджээ.
О.Заяа

Сэтгэгдэл (3)
YHmiteFADdkrOj (188.143.232.43)
htrNvF http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
FDzLOECcXNZkHm (188.143.232.43)
zwa7hc http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
gKEnYMvq (188.143.232.22)
Nj7CU4 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com