“Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” нэг сарын аян өнөөдөр нээлтээ хийлээ
- 2016-04-01
- Үнэн
- 0

Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр жил бүрийн 4 дүгээр сарын 28-нд болдог. Тус өдөртэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зөвлөмж, дүрэм, журам, стандартуудыг иргэд, ААНБ-дад сурталчлан таниулах, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн хэмжээнд олон ажлыг зохион байгуулдаг.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2016” ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” уриан дор нэг сарын аяны нээлтийг дүүргийн Соёлын төвд хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд ХУД-ийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн газрын дарга П.Энхтайван , ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Алтанцэцэг, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн хөдөлмөрийн нөхцөл судлалын газрын дарга А.Цэнгэлмаа болон ААНБ-ийн төлөөлөгч,иргэд оролцлоо.
Уг арга хэмжээний үеэр мэргэжилтнүүд илтгэл тавьж “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян”-ы тугийг Нийслэлийн 52 дугаар сургуулийн хамт олонд гардуулах үйл ажиллагаа болно.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн “ТУГ”-ийг 2013 оноос хойш ХУД-ийн аж ахуйн нэгжүүдэд аялуулж, давхар хяналт тавьж ажилладаг юм.













Сэтгэгдэл (4)
fqVdEWYPbT (188.143.232.43)
HvpvTd http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
JgZqzNCVSlzKplWXy (188.143.232.43)
pWmG1s http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
sSeBSURgEhoEzmGx (188.143.232.22)
uNnBHS http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
OynXlGgw (188.143.232.22)
VF3Uc4 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com