БНАСАУ зенитийн пуужин туршлаа

 

        БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ун шинэ хэлбэрийн пуужин хөөргөх туршилтыг удирдсан тухай тус улсын цахилгаан мэдээний агентлаг өнгөрсөн бямба гаригт мэдээллээ. Энэ удаагийн туршилт нь агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн шинэ төрлийн системийн байлдааны чадлыг нэмэгдүүлэхэд оршино гэжээ. Уг систем нь Умард Солонгосын харьяа агаарын хилийг хамгаалах хүчирхэг зэвсэг аж. Эх сурвалжид пуужин хөөргөсөн цаг, газрын талаар нарийн дурдаагүй байна. Харин БНАСАУ-ын бие дааж зохион бүтээсэн шинэ хэлбэрийн агаараас хам-гаалах пуужин байг хугацаа алдалгүй оножээ. Ким Чен Ун пуужингийн туршилтад сэтгэл ханамжтай байгаа бөгөөд энэ нь Ардчилсан Солонгосын Хөдөлмөрийн намын бат-лан хамгаалах шинжлэх ухаан техникийн чухалчилсан төрийн бодлого зөв болохыг гэрчилж, БНАСАУ-ын үсрэнгүй хөгжсөн батлан хамгаалалтын бас нэгэн том амжилт юм гэдгийг онцолсон байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)