“ТESLA MOTORS”-ынхон шинэ загвараа танилцуулжээ
- 2016-04-04
- Энтертайнмент
- 0

“Тesla Motors” компани шинэ загварын автомашинаа танилцууллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск “Model 3” загварын цоо шинэ цахилгаан машинаа өөрийн биеэр танилцуулсан нь олны анхаарлыг татав. Тэрбээр “Байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл эх дэлхийн ирээдүйд маш чухал” хэмээн онцолсон юм. Автомашиныг танилцуулахаас нэг цагийн өмнө онлайн захиалга нээгдсэн бөгөөд танилцуулгын үеэр аль хэдийнэ115 мянган захиалагчтай болжээ. Харин танилцуулгаас хойш 24 цагийн дотор 200 мянган захиалагчтай болсон байна. 2017 онд гарахаар төлөвлөсөн“Model 3” загвар зургаан секундэд 100 км хурдлах чадалтай. Хөдөлгүүрийн хүчин чадлаас гадна бүхэлдээ шилэн дээвэр болон ямар ч хурц өнцөггүй мөлгөр гадаргуу бүхий дизайн нь шинэхэн загварын хурдлах хүчин чадалд нөлөөлж байгаа аж. Эхний загварууд автомат жолоодлогын стандарт тохиргоотой гарах юм байна.

Сэтгэгдэл (0)