МУГЖ Б.Сарантуяа шинэ уран бүтээлээ танилцууллаа

 

Аврора фильмийн бүтээл “Өртөө” уран сайхны кино энэ сарын 8-нд нээлтээ хийж, кино театруудаар гарч эхэлнэ.

 

Адал явдалт, инээдмийн, хайрын тухай өгүүлэх, өвөрмөц зохиол, хийц шийдэлтэй тус киноны зохиолч, найруулагчаар Б.Чингүүн ажилласан бол гол дүрд Б.Батзаяа, Б.Хулан, МУГЖ Ж.Оюундарь, СТА Д.Бямбацогт нар тогложээ. Харин киноны “Алсад ойрхон” дууг МУГЖ Б.Сарантуяа дуулсан бөгөөд шинэ уран бүтээлээ үзэгч, фенүүддээ танилцууллаа.

 

Тэрбээр энэ онд 30 жилийн ойгоо хамтран зүтгэгч найз нөхдийнхөө хамтаар ирэх есдүгээр сард тэмдэглэхээр төлөвлөжээ. Түүний намтар номыг яруу найрагч Р.Эмүжин бичиж байгаа бөгөөд ирэх сард уншигчдын хүртээл болох аж.

 

Түүнчлэн, тэрбээр энэ сарын 19, 20-нд Төрсөн өдрийн тоглолтоо хийх юм байна. Тоглолтод залуу уран бүтээлч шавь нараас нь гадна Улсын филармонийн оркестр оролцох юм.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)