Зика вирусийн бүтцийг тодорхойлов

 

        АНУ-ын эрдэмтдийн багийн бичсэн нэгэн сонирхолтой эрдэм шинжилгээний тайлан “Тhe Science” сэтгүүлийн шинэ дугаарт гарчээ. Уг тайланд Зика вирусийн бүтцийг анх удаа шинжлэн тодорхойлжээ. Хүн төрөлхтнийг айдаст автуулсан уг вирусийн бүтэц нь флавивирусийн бусад нянтай адилавтар байгааг илрүүлсэн байна. Гэхдээ вирусийн хэлбэр нь өөрийн онцлогтой гэнэ. Эдгээрийг илрүүлсэн явдал нь Зика вирусаар өвчилсөн тохиолдлыг эмчлэх, вакцин гаргаж авахад ашигтай юм. АНУ-ын судалгааны байгууллагын эрдэм шинжилгээний ажилтнуудын баталж буйгаар Зика вирус нь гурван хэмжээст бүтэцтэй ажээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)