Хятадад химийн үйлдвэр дэлбэрчээ

 

        Зүүн Хятадын Шаньдун муж дахь химийн үйлдвэрт өнгөрсөн ням гаригт дэлбэрэлт болсон байна. Уг үйлдвэр нь Дэчжоу хотод байрлах “Lian-hetech” компанийн харьяанд байдаг ба Шэньжэний хөрөнгийн биржид бүртгэлтэй аж. Дэлбэрэлт болох үед үйлдвэрт долоон ажилтан байснаас хоёр нь амь эрсэдсэн юм. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр шархадсан таван ажилтны биеийн байдал хүнд байгаа гэнэ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)