Кремль: Барууныхан В.Путиний нэр төрд зорилготойгоор халдсан

 

        Олон улсын эрэн сурвалжлах сэт-гүүлчдийн холбоо улстөрчид, нэр нөлөө бүхий эрхмүүдийн оффшор дансыг илчилсний дараа талууд хариу мэдэгдэл хийж эхэллээ. “Mossack Fonseca” хуулийн фирмийн баримтад нэр нөлөө12 улстөрчийн нэр холбогдсон билээ. Тухайлбал, В.Путин, Башар Ассад, П.Порошенко, Дэвид Кемэрон нар жаг -саалтад багтсан юм. Кремлийн зү-гээс“Барууныхан В.Путиний нэр хүндэд зорилгоор халдаж байна. Оффшор дансны тухай мэдээлэл нь ОХУ-ын тогтвортой байдлыг алдагдуулж, Ерөнхийлөгч В.Путиний нэр хүндийг уна гаах гэсэн хэвлэл мэ -дээллийн дайралт” гэж мэдэгдлээ. ОХУ-ын Тө-рийн тэргүүнийг хоёр тэр бум ам.доллараар хэмжигдэх оффшор санхүүгийн гүйлгээтэй холбон мэдээлж байгаа ч түүний нэр, гарын үсэг бүхий баримт олдоогүй аж. Харин Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос В.Путиний дотны найз сонгодог хөгжимчин Сергей Ролдугин, багын найз Аркади Ротенберг нарын нэр дээр бүртгэлтэй компани, оффшор дансыг онцолсон. Энэ нь В.Путинийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй, цаашлаад дахин сонгогдож чадахгүй байдалд хүргэх гэсэн барууны бодлого гэж Оросын хэвлэлүүдэд бичжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ner (202.126.91.92)

    2016-04-06

    orosiin ard tumen dainii zowlon uzej hatuujij uhaajsan ard tumen amerkaar zaalgahgui uls ornoo awaad ywah ard tumenshuudee

  • zochin (150.129.141.153)

    2016-04-06

    Baruuniihan Putiniig unagah geed diilehegui bizdee. Manai Bayartogtsiin offshore dansiig bas l baruuniihan ilchilsen uchir ni Oyutolgoin gatsaag gargaj chadajgui baisan uchiraas.