П.Порошенко Японд айлчилж байна
- 2016-04-06
- Дэлхий
- 0

Украины Ерөнхийлөгч П.Порошенко Япон улсад хийж буй албан айлчлалаа өчигдөр эхлүүллээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон албаны бусад хүнтэй уулзах аж. Мөн Киото хотноо Японы тэргүүлэх бизнес эрхлэгчидтэй уулзах юм байна. Энэ удаагийн айлчлал хоёр орны хувьд эдийн засаг, улс төрийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ажиглагчид үзэж байна. Япон улс Украинд 331 сая ам.долларын зээл олгосон билээ. Харин энэ удаагийн айлчлалын хүрээнд Японы засгийн газар Украинд автомашин нийлүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурах юм. Японы Гадаад хэргийн сайдын мэдээлснээр, П.Порошенкогийн айлчлал энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.
Д.Болд

Сэтгэгдэл (3)
зоÑин (202.170.68.19)
ÐоÑоÑенко Ñ Ñоколадаа л заÑÐ°Ñ Ð³Ñж Ñваа биз дÑÑ.
Ñ Ñ (150.129.140.135)
ÑÐ¼Ð°Ñ ÑкÑайн бÑÑÑ Ñийм ÑÐ»Ñ Ñ Ð±Ñ Ð³Ò¯Ð¹ Ð±Ð°Ñ Ð¸Ð¹Ð¼ еÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹Ð»Ó©Ð³Ñ Ñ Ð±Ñ Ð³Ò¯Ð¹ÑÑ
(202.21.106.151)
ÐоÑоÑÑиоү Ð±Ð¸Ñ ÑÑ. "поÑÑл накÑй" Ð±Ð°Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹ ÑÑ