Си Зиньпин мод тарилаа
- 2016-04-07
- Дэлхий
- 0

Бээжин хотод мод тарих бүх нийтийн өдөр өнгөрсөн мягмар гаригт тохиолоо. Энэ өдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин мод тарих үйл ажиллагаанд оролцож “Хятад улсын хөгжил ард түмнийхээ үүрэг оролцоон дээр тулгуурладаг билээ. БидXIII таван жилийн төлөвлөгөөний хугацаанд чинээлэг нийгмийг байгуулахыг зорьсон. Энэ төлөвлөгөөнд экологийн асуудал чухал байр суурь эзэлж байна. Ногоон байгууламжийг олноор байгуулах нь чинээлэг нийгмийн үндэс суурь болно. Мод тарих ажилд Хятадын нийгмийн шат шатны удирдлагууд оролцох хэрэгтэй. Эх дэлхийг ойжуулж, ард иргэдийн амьдралын орчинг сайжруулах ёстой” гэжээ. Мөн Ли Кэцян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нарын Хятадын удирдлагууд Бээжин хотноо мод тарьсан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)