ОХУ гал зогсоохыг шаардав
- 2016-04-07
- Дэлхий
- 0

Оросын Төрийн тэргүүн В.Путин Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Арменийн Ерөнхийлөгч Серж Саргсян нартай уржигдар утсаар ярьжээ. Төрийн тэргүүнүүдийн ярианы гол сэдэв нь Уулын Карабахын бүс нутгийн хямрал байв. В.Путин тэдэнд нэн даруй гал зогсоохыг ятгасан ба ОХУ мөргөлдөөнийг зохицуулахад шаардлагатай арга хэмжээ авахаа амлажээ. Ярилцлагын үеэр Оросын төрийн тэргүүн “Өргөн цар хүрээг хамарсан зэвсэгт мөргөлдөөн өрнөсөнд сэтгэл түгшиж байна. Гал зогсоох талаар батлан хамгаалах үйл ажиллагааг эхэлж, энх тайвныг журамлан сахихыг хүсье” гэв. Гал зогсоох талаар ОХУ үргэлжлүүлэн шаардлагатай арга хэмжээ авч, Уулын Карабахын бүс нутгийн хэвийн байдлыг сэргээнэ гэдгээ В.Путин амласан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
(182.160.39.20)
ÐÑÑин бол агÑÑ ÑдиÑдагÑ.