Жоан Роулингийн сандлыг худалдана

 

        “Харри Потер” романаараа уншигчдыг байлдан дагуулсан зохиолч Жоан Роулингийн сандлыг дуудлагаар худалдах гэж байна. Дуудлага худалдаа Нью-Йорк хотноо болох бөгөөд 394 мянган ам.доллараас эхлэн үнэ дуудах аж. Зохиолч бүсгүйн энэхүү сандлыг 2009 онд 29 мянган ам.доллараар шүтэн бишрэгч нь худалдан авч байжээ. Уг царсан сандлыг 1930 онд үйлдвэрлэсэн ба зохиолч Эдинбург дахь гэртээ 1990-ээд оны эхээр хуучин тавилгын захаас худалдан авчээ. Жоан Роулинг “Харри Потер” зохиолынхоо хоёр ботийг бичихдээ энэ сандал дээр сууж байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)