С.Лавровын Азид хийх айлчлал эхэллээ
- 2016-04-08
- Дэлхий
- 0

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ өдрүүдэд Баку хотноо Армен, Азербайжаны Гадаад хэргийн сайд нартай уулзаж байна. Кремлийн албан ёсны сайтад бичсэнээр С.Лавров энэ сард Азийн хэд хэдэн оронд албан айлчлал хийхээр болжээ. Тухайлбал, энэ сарын14-нд Монгол Улсад айлчлах аж. ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захаровагийн мэдээлснээр“Сергей Лавров Монголд нэг өдрийн айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монголын Гадаад хэргийн сайдтай хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг батална. Энэ нь улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон олон улсын харилцааны салбарыг хамарсан баримт бичиг юм. Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь хоёр орны харилцаанд шинэ үеийг авчирна” гэжээ. Сергей Лавров энэ сарын 15-нд Монгол Улсаас Токиог зорих ба Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидатай олон улсын асуудлыг хэлэлцэх аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)